Нүүрний арьс арчилгаа

2021-03-12

LEAS SPA гоо сайханч

Нүүр арьс арчилгааны зөвлөгөөг хүргэж байна.

Улирал солигдох бүр бүсгүйчүүд бид арьс арчилгаандаа өөрчлөлт хийж байх хэрэгтэй байдаг билээ. Эрүүл залуу арьсаа урт удаан хугацааны туршид хадгалан авч үлдэхийн тулд олон зүйлийг анхаарах хэрэгтэй. 

1.Цэвэрлэгээ 

Таны арьсны төрөл ямар байхаас үл хамааран (Make up) нүүр будалтаа зориулалтын цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Тень болон сормуусны будаг, контурыг бүрэн гүйцэт арилгаагүйгээс зовхинд үрчлээ үүсэх шалтгаан болдгийг санаарай. Зовхи орчмын арьсыг зөөлөн дарж, арьсны чигийн дагуу арчин цэвэрлэнэ. Үүний дараа арьсныхаа төрөл, онцлогт тохируулан  тосон цэвэрлэгээг заавал хийж байх хэрэгтэй. 

Сүүн шингэн – (тосон,шингэн бүтэцтэй)

Гель – ( усанд задардаг, шингэн бүтэцтэй) Арьсны гүний бохирдлыг сайтар цэвэрлэхээс гадна арьсны ерөнхий хамгаалах чанарыг нэмэгдүүлдэг. Багахан хэмжээний цэвэрлэгчээ гар дээрээ аван, нүүрэндээ жигд тарааж, массажлан хэрэглэх ба бохирыг бүлээн алчуур болон порлоноор арчин авна.

 

2.Гуужуулалт

Өвлийн турш бидний арьс маш их хуурайшиж , өнгөө алдан холцруутаж, ядарсан байдаг ба үүнээс салах хамгийн үр дүнтэй арга бол гуужуулалт юм. Хүний арьс өдөр бүр гуужиж байдаг ба үхэжсэн арьсыг гуужуулахгүйгээр ямар ч сайн бүтээгдэхүүн хэрэглээд өөрийн хүссэн үр дүнг хэзээ ч олж авж чадахгүй. Арьсаа сайтар цэвэрлэсний дараа гуужуулагчаа түрхээд, хуурай гараараа зөөлөн массажлан  гуужуулна. Хүйтэн усаар зайлж арьсаа хатаах ба аль болох зөөлөн бүтэцтэй  гуужуулагч сонгож хэвшээрэй. Гуужуулагчийг арьсныхаа төрлөөс хамаараад 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.

 

3.Угаагч ба хөөсөн цэвэрлэгээ

Угаагч нь арьсны бохирдлыг бүрэн цэвэрлэхээс гадна арьсанд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй бөгөөд арьсны онцлогт тохирсон тослог, хуурай, холимог, үрэвсэлтэй гэх зэргээр төрөлжүүлсэн байдаг. Өөрийн арьсанд тохирох угаагч хөөсийг сонгох нь маш чухал юм. Угаагчаа гар болон нүүр угаадаг шётка багсан дээрээ аван, сайтар хөөсрүүлээд массажлан угааж,  хөөсийг нь арилтал хүйтэн усаар зайлан угаана.

 

4.Чийгшүүлэгч (Toner)

Чийгшүүлэгч нь олон тооны глицерин, гиалораны хүчил, антиоксидантаар баялаг, арьсны тос чийгийн балансыг тэнцвэржүүлэгч шингэн юм. Чийгшүүлэгч нь ерөнхийдөө арьс арчилгааны (цэвэрлэгээний) 70%-ыг гүйцэтгэдэг гэж үздэг ба бохирдлыг гүн цэвэрлэн арьсыг чийгшүүлж, дараа дараагийн бүтээгдэхүүн арьсанд сайн шингэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Өглөө, оройдоо хөвөнд шингээн арьсны чигийн дагуу зөөлөн дарж арчина.

 

5.Эссэнс

Эссэнс нь тонероос бага зэрэг өтгөн ургамлын ханд охь, тосны хүчил, ус зэргээс бүрдсэн, арьсны балансыг тэнцвэржүүлэн чийгшүүлэгч юм. Серум болон ампул түрхэхийн өмнө заавал хэрэглэх хэрэгтэй. Арьсандаа жигд түрхэн, хурууны өндгөөр товшин шингээнэ.

 

6.Серум

Серум нь молекулын түвшинд өндөр нягтаршуулсан орцтой, арьсны хамгийн гүн давхаргад хүрч үйлчилдэг усан суурьтай ийлдэс юм. Орц найрлагаасаа шалтгаалан  (Арьсны өнгийг сэргээнэ, цайруулна,  сэвх нөсөө багасгана, нөхөн төлжүүлнэ, гүн чийгшүүлнэ, үрчлээ болон хөгширөлтийн эсрэг) гэсэн үйлчилгээтэй байдаг