Түвшинбаяр

2021-03-25

Хүүхнүүддээ сайхан мэдээ дуулгахад үүд хаалгаа саяхан шинээр нээсэн нэгэн Гоо сайханы салоныг товч танилцуулья. Энэ бол ‚Leas’ салон. Би өөрөө үргэлж л зав муутай нэг ажилаас нөгөө ажилруу гүйж явдаг тул гоо сайханд орохдоо чанартай, үйлчилгээ сайтай газрыг сонгохыг чухалчилдаг. Сүүлийн үеийн минималист дезайн шийдэлээр тохижилтоо хийсэн, цаанаа л нэг тав тухыг мэдрүүлсэн цэмцгэр өрөөнүүдтэй, хамгийн чухал нь бүх биений болон нүүрний тоног төхөөрөмж нь 20/21 оны Итали улсынх. Орон дээр нь гараад нэг хэвтүүл босох дургүй болоод муу зан сураад байгаа. Хамгийн чухал орхигдуулж болохгүй зүйлийн нэг бол бүтээгдэхүүнүүд нь юм. Миний арьс маш эмзэг, их улайна. Сайн гэсэн болгоныг л түрхэж үзсэндээ. Улаалт маань хэзээ ч арилж байгаагүй. Гэтэл Renive эмзэг арьсны бүтээгдэхүүн нь ёстой гайхалтай. 7 хоногоос л үр дүнгээ өгч эхэлсэн. Найзууд маань хүртэл анзаарсан байна лээ. Бараг өрөө болгондоо өөр өөр үйлчилгээтэй аппаратай тул үнэндээ орж үзээгүй өрөө хэд хэд бас байнаа. Тиймээс хүүхнүүдээ мэргэжилийн болоод маш найрсаг үйлчилгээтэй Leas салоноор заавал үйлчлүүлж өөрийгөө эрхлүүлээрэй.